Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын бодлого чиглэл, шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих, хүн амд Нийгмийн эрүүл мэнд, Эмнэлгийн II дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.
Дүүргийн Засаг дарга, Өрхийн Эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гурван талт гэрээ байгуулан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ӨЭМТ-өөр дамжуулан гүйцэтгүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Тус Эрүүл Мэндийн төв нь 1970 онд “Хүүхдийн 2-р эмнэлэг” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Одоог хүртэл байгууллагын бүтэц, нэршилд орсон өөрчлөлтүүд:
“Бидний үйлчилгээ – Таны сэтгэл ханамжийн баталгаа”
“Мэргэжил ёс зүйн өндөр ур чадвартай эмч мэргэжилтэн анагаах ухааны дэвшилтэт технологи, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, сувилгааг цогц үзүүлэх”
Үндсэн зорилго: Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хүн амыг өвчлөлөөс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, олон нийтийг татан оролцуулахыг Үндсэн зорилгоо болгон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгоно.
Эрүүл мэндийн төвийн 256-н орон тооноос 79 их эмч, 10 эмнэлгийн мэргэжилтэн, 65 сувилагч тусгай мэргэжилтэн, 23-н захиргааны ажилтан, 41-н аж ахуй үйлчилгээ, 7–н гэрээт ажилтан нийт 224-н ажилтан ажиллаж байна.
18 Өрхийн Эрүүл мэндийн төвд 190 ажилтан ажиллаж байгаагаас их эмч-80, сувилагч, тусгай мэргэжилтэн-60, нийгмийн ажилтан-15, туслах ажилтан ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн 10/12,5% клиникийн профессор, 10/12,5% тэргүүлэх зэрэгтэй эмч, 9/15% ахлах зэрэгтэй эмч, 1/1,6% тэргүүлэх зэрэгтэй сувилагч, 6/10% ахлах зэрэгтэй сувилагч эзэлж байна.