Холбогдох утас
7010-0175

Сувиллын газар

Танилцуулга
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Сувилуулагч хүлээн авахдаа

2010 онд Сүхбаатар эрүүл мэндийн нэгдлийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Ц.Ганчимэг төсөл бичиж, улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр дэмжсэнээр Сүхбаатар сувиллын цогцолбор байгуулагдсан.
Сувиллын цогцолбор нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын A/406 тоот захирамжаар 2017 оноос Сувиллын газар болон өөрчлөгдсөн.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/26 дугаар гэрээ байгуулан харьяалал харгалзахгүйгээр уламжлалт болон сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Сувиллын газар нь эрхлэгч 1, эмч 3, хөдөлгөөн засалч 1, СЗЭ-ний сувилагч 2, ахлах сувилагч /нярав/ 1, ээлжийн сувилагч 4, бариа заслын сувилагч 1, үйлчлэгч 5, харуул /лифтчин/ 2, угаагч 2 нийт 21 эмч, эмнэлгийн мэргэжлтний орон тоотойгоор хүн амд уламжлалт болон сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Манай сувиллын газар 65 ортойгоор харьяалал харгалзахгүй уламжлалт болон сэргээн засах тусламжийг үзүүлдэг.
1. Уламжлалт эмчилгээ :
• Зүү засал /Чихний зүү, Цахилгаан зүү/
• Хэсэг газрын бариа засал /Ясны шөлөн бариа, арвайтай бариа/
• Төөнө засал /Шовгон төөнө, монгол төөнө, чихний төөнө, янжууран төөнө/
• Дэвтээлгэ засал /Халгайн ороолт, кастемент ороолт, стеллари ороолт/
• Рашааны эмчилгээ /5 рашаан, халгайн рашаан, шилмүүсний рашаан/
• Гуаша засал
• Бумба засал /Галт бумба, соруулт бумба, зэсэн бумба/
• Санлавин цай эмчилгээ
• Бигнүүр засал /Давсан жин/
• Зөгийн балтай татлага тус тус 10 төрлийн 21 нэрийн эмчилгээ хийгдэж байна.
2. Сэргээн засах эмчилгээ:
• Хөдөлгөөн засал
• Хөдөлмөр засал
• Физик эмчилгээний /11 нэр төрлийн аппарат/
• Хаш чулуун ор
• Аэромассажны аппарат
• TENS
• Сэтгэл засал
• Хоол эмчилгээ тус тус хийгдэж байна.

• Зүрхний цахилгаан бичлэг
• ЭХО /дотор эрхтэн/
• Цусны ерөнхий шинжилгээ
• Шээсний ерөнхий шинжилгээ
• Биохимиийн шинжилгээ хийлгэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, “Сувиллын газарт илгээх бичиг”-ээр үйлчлүүлээрэй.