Холбогдох утас
7010-0175

Асуулт, хариулт

Шинжилгээ өгөхдөө юуг анхаарах вэ?
ЭМТ-өөр үйлчлүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?
Иргэдийн өргөдөл, гомдол, талархал, санал, хүсэлтийг хаана хүлээж авах вэ?
Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн Эрүүл Мэндийн даатгалд сард хэдэн төгрөг төлөх вэ?
Эмнэлэгт өвчтөн илгээх 13А маягтыг хаанаас авах вэ?
Чихрийн шижингийн эмийн жор болон эмийг хэд дэх өдрүүдэд авч болох вэ?
Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн тусламж, үйлчилгээ авбал яах вэ?
Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү?
Төрөөс үнэгүй олгох эм, эмнэлгийн хуудас сунгах хурал хэд дэх өдөр болдог вэ?
Асаргаа тогтоох, сунгах хурал хэд дэх өдөр болдог вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох, сунгах хурал дэх өдөр болдог вэ?
Чихрийн шижингээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгоход эхлээд хаана хандах вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгохын өмнө хэдий хугацаанд эмчийн хяналтад байх вэ?
Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэн (даатгуулагч) хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож болох уу?
Ямар өвчтэй хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгох вэ?
Ямар болзлыг хангасан хүн нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг вэ?
Хэдэн хувиар хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтыг хэдэн хувиар тогтоолгосон тохиолдолд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх вэ?
Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгоод Нийгмийн даатгалын хэлтэс (тасаг)-т баримт бичгийг өгснөөс хойш хэд хоногийн дотор тахир дутуугийн тэтгэврийг тогтоох вэ?
Ажилд ороод нэг сар болоод үйлдвэрлэлийн осолд орсон бол тахир дутуугийн тэтгэврийг авах боломжтой юу?
Өвчний заалтын хугацаа дууссан гээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалдаг. Энэ ямар учиртай вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг ямар хугацаанд сунгуулах вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулахын тулд хяналтын эмчээс гадна өөр төрөлжсөн мэргэжлийн эмч нарт үзүүлэх шаардлагатай юу?
Ял эдэлж байгаа ялтан хоригдохоосоо өмнө хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон бол сунгуулж болох уу?
Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монголын иргэншилтэй иргэн Монголдоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах боломжтой юу?
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгон тахир дутуугийн тэтгэвэр авч өөртөө тохирсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон тухайн өвчнөөрөө хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох уу?
ЭМД-тай хүнд шинжилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр хийх үү?

БИОХИМИ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван, хэт их ядраагүй үедээ өгөх хэрэгтэй. (ус ууж болно)
Шинжилгээ өгөхийн өмнө 24 цагийн турш архи, тамхи, эм хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос , сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.
Сахар, өөх тосны солилцооны шинжилгээ, нойр булчирхайн шинжилгээ өгөхдөө 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай.
ЦУСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ
Цусны шинжилгээг 8-10 цагийн хооронд болон шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед авах боломжтой.
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн өмнө өлөн эсвэл хөнгөн цайлласан байхад болно.
Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө эм тариа ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоох
Хэт хурц, өөх тос ихтэй, халуун ногоотой хоол, согтууруулах ундааг 3 хоногийн өмнөөс хэрэглэхгүй байх
ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ
Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авч ирнэ.
Савыг лаборатори, эмнэлгийн байгууллагаас авна.
Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.
Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс /хүрэн манжин, улаан, шар лууван, өнгөтэй жимс, витамин С, кофе, шоколад, сироп/ зэрэг чихэрлэг хүнс хэрэглэж болохгүй.
Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед шээсний шинжилгээ өгч болохгүй.
Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
Шаардлагатай тохиолдолд 2-3 цагийн шээсний сорьц авч болно.
Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй
ҮТРЭЭНИЙ НААЛДАЦ БОЛОН ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНД БЭЛТГЭХ
Эмэгтэй хүн шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх хэрэгтэй.
Мөн шинжилгээ өгөхөөс 2 хоногийн өмнө доор дурьдсан зүйлсээс зайлсхийх ёстой:
Үтрээний лаа, тосон суурьтай цэлцэгнүүр болон бусад эмчилгээ
Үтрээний угаалга , үнэр дарагч цацлага гэх мэт
Бэлгийн харьцаанд ороогүй байх
Тампон хэрэглээгүй байх
Сарын тэмдэг ирж байгаа үед шинжилгээ өгөхгүй
Эрэгтэй хүн шинжилгээ өгөхдөө:
Бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх
Өглөө нь шээгээгүй ирэх
эсвэл 2-3 цаг шээгээгүй байж болно
24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх хэрэгтэй.
Бацилл, шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ өгөхдөө:
Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр усанд орж цэвэрхэн ирнэ.
Шинжилгээ өгөх өглөө өтгөнөөр бие засахгүй, угаалга хийхгүйгээр ирнэ.
Хамар залгиурын арчдасын шинжилгээ өгөхдөө:
Өглөө шүдээ угаахгүй, өглөөний цайгаа уухгүйгээр ирнэ.

Та үйлчлүүлэхдээ:
1. Өвчтөний карт
2. Өрхийн эмчийн анхны үзлэг хийгдсэн байх /өрхийн эмчийн заалт/
3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4. Иргэний үнэмлэх

• 1800-1200 тусгай дугаарын утсаар
• www.ub1200.mn цахим хуудсаар
• Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд
• Засгийн газрын 11-11 төвд
• Сүхбаатар эрүүл мэндийн төвийн цахим хуудасны санал хүсэлт
• Эрүүл мэндийн төвийн санал, хүсэлт, талархал хүлээн авах хайрцаг
• Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны “Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархлыг хүлээн авах, шийдвэрлэх, тайлагнах журам батлах тухай” А/04 дүгээр тушаалын II дугаар хавсралтад баталсан хуваарийн дагуу иргэд үйлчлүүлэгчдийг удирдах ажилчид хүлээн авч уулзана.
Даваа гарагт ———– Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга /403 тоот/,
Сувилахуйн албаны дарга /321 тоот/
Мягмар гарагт ———Чанарын албаны дарга, менежер /310 тоот/
Лхагва гарагт ———- Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга /406 тоот/
Пүрэв гарагт ————Хүний нөөц, хөгжлийн албаны дарга /409 тоот/
Баасан гарагт ———- Эрүүл мэндийн төвийн дарга /410 тоот/,
Поликлиникийн эрхлэгч /211 тоот/

Даатгуулагч таны Эрүүл Мэндийн даатгалд сард төлөх хувь хэмжээ:
• Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
– Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь

• Хувиараа хөдөлмөр эрхлэгч
• Малчин
• Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн
• Гадаадын иргэн харъяалалгүй хүн
– Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-оос доошгүй хувиар буюу сард 3200 төг, жилд 38400 төг

• Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
• Хүүхдээ 2 / ихэр бол 3/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх
• Нийгмийн халамжийн тусламж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн – иргэн
• 0-18 насны хүүхэд
• Ял эдэлж буй ялтан
– Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлнө

• Их, дээд, сургууль, коллеж, мэргэжлийн сургалт – үйлдвэрлэлийн төвийн суралцагч
– Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувиар буюу сард 3200 төг, жилд 38400 төг

• ӨЭМТ-үүдийн эмч
• Нарийн мэргэжлийн эмч нараас авах боломжтой

Сар бүрийн 5-ний өдөр эм, 6-ны өдөр тариаг олгоно.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө бүрэн хариуцан төлнө.

Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт нь төлдөг.

Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ.

• Эрүүл мэндийн төвд долоо хоног бүрийн Мягмар гарагийн 13:30 цагт
• Салбар амбулатори 1,2 –т долоо хоног бүрийн Мягмар гарагийн 13:30 цагт болдог.

• Эрүүл мэндийн төвд долоо хоног бүрийн Мягмар гарагийн 13:30 цагт
• Салбар амбулатори 1,2 –т долоо хоног бүрийн Мягмар гарагийн 13:30 цагт болдог.

1. Эмнэлэг хяналтын комиссын хурал
• Эрүүл мэндийн төвд долоо хоног бүрийн Лхагва гарагийн 11:00 цагт
• Салбар амбулатори 1,2 –т долоо хоног бүрийн Мягмар гарагийн 13:30 цагт
2. Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурал
• Эрүүл мэндийн төвд долоо хоног бүрийн Лхагва гарагийн 14:00 цагт

1. Ам цангах, хатах
2. Ойр ойрхан бие засах
3. Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
4. Хараа муудах
5. Нойронд муу болх
6. Ядарч сульдах, турах
7. Арьс загатнах гэх мэт шинж тэмдэг илэрч байвал та мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай.

Та харьяа дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төвд хандан эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох эсэх саналыг тухайн эрүүл мэндийн байгууллагын харьяа Эмнэлэг хяналтын комисст хүргүүлнэ.

3-6 сарын хугацаанд эмчийн хяналтад эмчлэгдэж, өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоолгох эсэх асуудлыг шийдвэрлүүлнэ.

Ердийн өвчний үед 90 хоног, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хорт хавдар, сүрьеэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд 180 хоногийн хугацаанд төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад хянагдсаны дараа өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгож болно.

Тухайн өвчний үе шат, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалд заасан өвчний жагсаалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтооно.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тогтоолгон авч болно. Дээрх шимтгэл төлөх хугацааг хангаагүй тохиолдолд нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн авна.
Дээрх 2 болзлыг хангаагүй бол Нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авна.

Ердийн болон ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 40-өөс доошгүй хувиар алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.

Хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол бүрэн алдсан, хөдөлмөрийн чадвараа 50-69 хувиар алдсан бол хагас (хэсэгчлэн) алдсан гэж үзнэ.

Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаандаа авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгосон бол тухайн аймаг (дүүрэг)-ийн болон байгууллагын үйлдвэрлэлийн ослын комиссын тогтоосон акт (мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар баталгаажсан байх, хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолт, анх ажилд орох үеийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас, амбулаторийн карт (хүүхэд наснаас эхэлсэн)) зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.

Нийгмийн даатгалын байгууллагад иргэн (даатгуулагч) 14 хоногийн дотор баримт бичгийг бүрдүүлж өгсөн байна. Нийгмийн даатгалын байгууллага баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тахир дутуугийн тэтгэврийг тогтооr шийдвэрлэнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох боломжтой.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалтад заасан хөдөлмөрийн чадвар алдалтыг хянах хугацааг үндэслэн “Заалтын хугацаа дууссан” шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цуцалж болно. Тухайлбал: 10.19 дүгээр заалтаар “Дунд чөмөгний гандан хэсгийн хугарал (бороо удааширч хөлийн явах гишгэх үйл ажиллагаа алдагдсан)”-ын үед хөдөлмөрийн чадвар алдалтыг “2 хүртэлх жил” гэж заасан байдаг. Энэ нь 2 жил хянаад хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцална гэсэн үг юм.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа дуусахаас өмнө буюу хойно 14 хоногийн дотор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах боломжтой.

Эмчлэн эрүүлжүүлэх төлөвлөгөө, явцын хяналтын дагуу төрөлжсөн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох оношилгоо, шинжилгээг зайлшгүй хийлгэх ёстой.

Болно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/243, А130 А/25 тоот “Зааварт өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1.1-т … шүүхээр ял эдэлж буй ялтны ХЧА-ыг шинээр тогтоохгүй ба зөвхөн урьд тогтоолгосон ХЧА-ын хувь, хугацааг сунгах эсэх асуудлыг тухайн хорих байгууллагын харьяа аймаг /дүүрэг/-ийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэнэ… гэж заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгана.

Тухайн орны Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтыг баталгаажсан орчуулгын төвөөр орчуулсан орчуулга болон тус улсад суугаа манай улсын Элчин сайдын яамны тодорхойлолт, бусад бичиг баримтын хамт харьяа аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулж болно.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгон тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа тухайн өвчний оношоор хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжгүй.

Даатгуулагч өвчний учир эмчийн заалтын дагуу улиралд 165,000 төгрөг хүртэлх төлбөрийн оношлогоо, шинжилгээ хийлгэх эрхтэй.

Шинжилгээ үнэгүй хийгдэж байгаагаас өөр урамшуулал үзүүлдэг үү?
Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй. Үүнд:
– Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
– Амбулаторийн тусламж, үйлчилгээ
– Оношлогоо, шинжилгээ
– Өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ
– Нөхөн сэргээх эмчилгээ
– Хөнгөвчлөх эмчилгээ
– Уламжлалт эмчилгээ
– Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт