“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ӨДӨРЛӨГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

✅Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний Сүхбаатар дүүргийн нээлтийн Нэгдсэн өдөрлөгийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны 12 цагаас Битлзийн талбайд хийх гэж байна. Тус өдөрлөг нь 11:00:-15:00 цагийн хооронд үргэлжлэх ба доорх албан байгууллагууд хамтран оролцож үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
• Эрүүл мэндийн төв: Үзлэг, оношилгоо
• Биеийн тамир, спортын хороо: Идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулах
• Улаан загалмайн нийгэмлэг: Амилуулах, яаралтай тусламжийн ач холбогдол
• Өрхийн эрүүл мэндийн төвүүд: Мэдээлэл, сургалт, сурталчилгаа
Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Prev post
Next post
Хэл сонгох