
2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр МУИС-ийн эмнэлэг, оюутны зөвлөлтэй хамтран Эрүүл мэндийн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр нийт 43 оюутан, багш ажилчдыг элэгний В, С вирус, тэмбүү, ДОХ-ын хурдавчилсан шинжилгээнд хамруулж, В вирусээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулав.