Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Г.Бат-Азад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Шамбарам өвчин” сэдвээр ээлжит журнал клуб удирдан зохион байгууллаа.
Сэдвийн хүрээнд Шамбарам өвчин гэж юу болох? нийтлэг тохиолдож буй шалтгаан, тархалт, нөлөөлөх хүчин зүйлс болон оношилгоо эмчилгээний талаар Эрүүл мэндийн төвийн төрөлжсөн мэргэшлийн 20 эмчид мэдээлэл хүргэлээ.