“Алсын Хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангах хүрээнд хүн амд эрүүл мэндийг боловсрол олгох замаар урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчлөлийг бууруулахад нөлөөлөх зорилгоор Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн сайн дурын ажилтан Нийгмийн эрүүл мэнд хариуцсан Сувилахуйн арга зүйч Ямашита Мэгүмитэй хамтран иргэдэд “Эрүүл иргэн” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад Сүхбаатар дүүргийн 1, 2 дугаар хорооны 30 иргэн хамрагдсан бөгөөд цаашид амьдралын хэв маягаа өөрчлөх хүсэлтэй иргэдийг сонгож, бүлгийн цуврал сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
Сургалт зохион байгуулахад хамтран ажилласан “Ачит гар” ӨЭМТ-ийн хамт олондоо баярлалаа.

Хэл сонгох