Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн стратегийн менежментийн суурь судалгаа, байгууллагын соёл, өөрчлөлтийн менежментийн цогц сургалтыг 2024 оны 4 дүгээр сар хүртэл хийхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдлаа.
Төлөвлөгөөний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 09-12-ний өдрүүдэд Удирдлагын зөвлөл, тасгийн эрхлэгч, мэргэжилтнүүд, сувилагч, инженер, техникийн ажилтан болон аж ахуй, үйлчилгээний нийт 110 ажилтанд “Стратеги төлөвлөлт”, “Эерэг хандлага” сэдвээр 3 удаагийн сургалтыг Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал, дэд профессор С.Наранбаатар удирдан явууллаа.