Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны “Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг ханган ажиллах тухай” А/478 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “ТТТӨ-ний үед хүүхэд болон насанд хүрэгчдэд үзүүлэх амилуулах суурь тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн сургалтын зориулалтын анги танхимд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж, Эрүүл мэндийн төвийн 49, Өрхийн эрүүл мэндийн төвийн 36, нийт 85 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.

Сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье.

Prev post
Next post
Хэл сонгох