Сүхбаатар дүүргийн 8, 10, 15, 16, 19 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд Олон улсын чанарын магадлан итгэмжлэл ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Олон улсын итгэмжлэгдсэн “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагаар итгэмжлүүлэн стандартын шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа.





