Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг “Сайн туршлага” арга хэмжээний 2023 оны шалгаруулалтад Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3, СБД-ийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн 10 бүтээл оролцсоноос
Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албанаас Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн номинацид оролцуулсан “Сувилахуйн мэргэжлийн карьерийг хөгжүүлэх журам”,
СБД-ийн 8 дугаар хорооны “Манай эмч” Өрхийн Эрүүл мэндийн төвөөс Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах номинацид оролцуулсан “Сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй цахимаар дохионы хэлээр харилцах” бүтээлүүд тус тус шилдэг бүтээлээр шалгарч, сайн туршлагын санд бүртгэгдэн ГЭРЧИЛГЭЭ гардан авлаа.
Өөрсдийн идэвхи санаачилгаар арга хэмжээнд бүтээлээ оролцуулж батламж гардан авч бусаддаа туршлагаа танилцуулан хуваалцсан нийт оролцогчиддоо болон шилдгээр шалгарсан Сувилахуйн алба, 8 дугаар хорооны Манай Эмч Өэм Төв -ийн хамт олондоо баяр хүргэе.