✅СБД-н Эрүүл мэндийн төв Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийн кабенитийг бий болголоо.
✅Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо кабинетийн гадаад, дотоод орчны хүртээмж, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхэд үйл ажиллагаа, арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа
✅2023 онд ЭМЯ-тай хамтран бидний зохион байгуулсан “Хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” сургалтын үр нөлөө үргэлжилж, мэдлэг хандлагатай болсон эмч мэргэжилтнүүд санаачлага гарган, өөрчлөлтийг бий болгож байгаад манай хамт олон баяртай байна
✅Төслийг санаачилсан СБД ЭМТ-н нэг цэгийн үйлчилгээний Нийгмийн ажилтан Б.Энхчимэг
СБД-н ЭМТ-н Нийгмийн ЭМТҮ хариуцсан орлогч дарга Х. Саранчимэг, СБД-н ЭМТ-н дарга М. Одгэрэл нарт ХБХ-н Эрхийг бодит болгоход үнэтэй хувь нэмэр оруулсанд нийт ХБИ- н өмнөөс гүн талархлаа илэрхийлье
✅Санаачлагыг дэмжин санхүүжүүлсэн
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт мөн халуун талархлаа илэрхийлье.