Сэргээн засах төв нь:
Сүхбаатар Эрүүл Мэндийн төвийн харъяа Сэргээн засах төв нь Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 2015 оноос эхлэн сэргээн засах, уламжлалт анагаах ухааны эмчилгээний чиглэлээр сувиллын тусламж үйлчилгээг чанартай үзүүлж ирсэн. 2023 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэчилж Сэргээн засах төв хэмээх нэрэн дор хэвтэн эмчлүүлэхийн 65 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь нарийн мэргэжлээр мэргэшсэн чадварлаг эмч сувилагч нартай найрсаг хамт олон юм.