Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах “ДУУДЛАГА” арга хэмжээний хоёрдугаар шат 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний шүүгчээр Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн шүүгчид ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн эхний шатнаас шалгарсан 12 өрхийн эрүүл мэндийн төвийн баг яаралтай тусламжийн 4 төрлөөр оролцож нэгдүгээр байрт Увидаст-од” ӨЭМТ СБД 17-р хороо, хоёрдугаар байрт Тэгш Мэнд Өэмт, гутгаар байрт Өнөр Өрх өрхийн эрүүл мэндийн төв тус тус шалгарав. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Увидаст-Од өрхийн баг хамт олон тус тэмцээний гуравдугаар шат буюу дүүрэг бүрээс шалгарсан багуудтай өрсөлдөх юм. Та бүхэнд амжилт хүсье.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-т талархал илэрхийлье.