СҮХБААТАР ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ ШҮД” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

✅Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжийн дагуу Эрүүл мэндийн төвийн шүдний эмч нар 216 дугаар цэцэрлэг, 29 дүгээр тусгай сургууль, 131 дүгээр бага сургуулийн хүүхэд багачуудыг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шүдний өвчлөл илэрсэн 375 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарт 2023-2024 оны хичээлийн жилийн зуны амралтын хугацаанд хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах зөвлөмж бүхий “Ил Захидал”-ыг хүргүүллээ.
✅Үзлэгээр өвчлөл илэрсэн хүүхэд багачуудыг зуны амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч нар нь эмчлүүлэх үүрэг хүлээсэн ба 2024-2025 оны хичээлийн жилийн эхэнд давтан үзлэг зохион байгуулагдана.
✅Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд үйлчлэх хүрээний Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 30552 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шүдний өвчлөл илэрсэн хүүхдүүдийн бүртгэл судалгааг Боловсролын байгууллагад хүлээлгэн өгсөн.
Prev post
Next post
Хэл сонгох