✅Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хавдрын кабинетаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төвийн Хорт хавдрын бүртгэл, тандалт эрт илрүүлгийн албатай хамтран эрүүл мэндийн төвийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн 33 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах “Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн дадлагажуулах чадавхжуулах” сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулаа.
✔️Сургалтаар умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэгийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн боловсролыг хэрхэн зөв олгох талаар мэдээллийг өгч дадлага ажлаар 14 иргэнийг эсийн шинжилгээнд хамрууллаа.