ХҮҮХДИЙН ҮЗЛЭГИЙН КАБИНЕТ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА.

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет болон өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 108368 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7012 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 6.5%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундажаас 1.0%-иар ихэссэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшингээс 3.9%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 30.1%-ийг 0-1 нас, 29.5%-ийг 2-4 нас, 17.8%-ийг 5-9 нас, 9.6%-ийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 3100 дуудлага ирснээс 44.5% нь ТТТӨ эзэлж байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!!!

Prev post
Next post
Хэл сонгох