“Эрсдэлээ бууруулж чихрийн шижингээс сэргийлье”

✅Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс “Эрсдэлээ бууруулж чихрийн шижингээс сэргийлье” уриан дор өдөрлөг зохион байгуулж, амбулаториор үйлчлүүлж буй 160 гаруй иргэд оролцлоо.
✅Өдөрлөгт оролцсон иргэдийн захын цусны глюкоз хэмжих, биеийн дотор өөхний хэмжээ тодорхойлох оношилгоо хийж, чихрийн шижин өвчний эрсдэлийг тодорхойлон урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөөс гадна, хяналтад байдаг иргэдэд чихрийн шижин өвчний үеийн хооллолт, стресс бухимдлаа зөв тайлах, асуудлаа даван туулах, нойргүйдлээс сэргийлэх зэрэг хүндрэлээс сэргийлэх зөвлөгөө өгч, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.
✅Нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монфа эм ханган нийлүүлэх байгууллага, Сетунари ХХК-д талархал илэрхийлье.

 

Prev post
Next post
Хэл сонгох