“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

✅Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний Сүхбаатар дүүрэг дэх нээлтийн өдөрлөг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Битлзийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа.
Эрүүл Монгол хүн гэдэг нь :
• Эрүүл чийрэг бие бялдартай
• Эрүүл саруул оюун ухаантай
• Эрүүл зан үйл, амьдралын хэвшилтэй
• Эрүүл орчныг бүтээгч хүнийг хэлэх юм.
✅Энэхүү өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн улаан загалмайн хороо, Сүхбаатар дүүргийн спорт хороо, Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Монголын явган алхалтын холбоо, Тэнгэрийн увидас ТББ хамтран зохион байгуулж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын үзлэг, оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн эрсдэл тодорхойлох, иргэдэд идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдол, амилуулах, яаралтай тусламжийн сургалт сурталчилгаа болон эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.
🎉Нээлтийн үйл ажиллагаанд:
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан
• Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга О.Номинчимэг
• Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн боловсрол эрүүл мэнд хариуцсан зөвлөх Ш.Анхмаа
• Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Дарга П.Эрхэмбулган
• Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч М.Алтангэрэл
• Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл
• Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ
• Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр
• Монголын Явган Алхалтын Холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ болон Тэнгэрийн увдис ТББ-ын удирдах ажилтнууд оролцлоо.
May be an image of 7 people and text May be an image of 9 people and text
May be an image of 3 people, crowd, street and text May be an image of 5 people, crowd and text
May be an image of 5 people and text May be an image of 5 people, crowd and text
May be an image of 5 people, the Brandenburg Gate, street and text May be an image of 6 people, the Brandenburg Gate, street and text
May be an image of 5 people and text May be an image of 8 people and text
May be an image of 6 people and text May be an image of 11 people, chess, street and text
Prev post
Next post
Хэл сонгох