Эрүүл мэндийн сайдын 275 тоот тушаалаар жил бүрийн 08 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарласан билээ. Энэхүү сарын хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эмч, эмнэлгийн ажилчдын дунд бэсрэг наадмыг зохион байгууллаа. Баярын хүрээнд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, үйлдвэрчний эвлэлийн шагналаар эрүүл мэндийн төвийн 22 эмч, эмнэлгийн ажилтан шагнагдлаа.
Түүнчлэн азын сугалааг баярт хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтны дунд зохион байгуулж Үйлдвэрчний эвлэлээс 4 сая төгрөг, Удирдлагын зүгээс 1 сая төгрөгийг тус тус нийт 5 сая төгрөгийн сугалаа зохион байгуулав.
Баярын үйл ажиллагаанд оролцсон Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хүрэлцэн ирсэн G.M.группийн захирал Э.Баярхүүд талархал илэрхийлье.