Япон Улсын JICA байгууллагын сайн дурын ажилтан Ямашита Мэгүмитэй хамтран 3 удаагийн сургалт зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн иргэдэд Япон Улсын JICA байгууллагын сайн дурын ажилтан Ямашита Мэгүмитэй хамтран 3 удаагийн сургалт зохион байгууллаа.
Тус Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албанд JICA байгууллагын сайн дурын ажилтан Ямашита Мэгүми 2 дахь жилдээ ажиллаж байна.
Хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг зааж, сургах, дадал хэвшил болгох зорилготой “Эрүүл иргэн сэдэвт сургалтыг 1-5 дугаар хорооны 100 гаруй иргэдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалт зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Хороодын Засаг даргын ажлын алба, ӨЭМТ-үүдэд болон 3 удаагийн сургалтад идэвхтэй суралцсан оролцогчдодоо баярлалаа.
Prev post
Next post
Хэл сонгох