“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр – 09.17”

Жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдөр “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ба Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1752 тоот албан бичгийн хүрээнд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв нь Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” өдөрлөгийг 2023 оны 9 сарын 19,20,21-ний өдөр зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн хүрээнд амбулаториар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид болон байнгын асаргаа шаардлагатай иргэд,, тэдний асран хамгаалагч нартай фокус ярилцлага хийн санал хүсэлтийн самбар ажиллуулж тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцлаа.

Prev post
Next post
Хэл сонгох