Сүхбаатар Дүүргийн Эрүүл Мэндийн Төвөөс дүүргийн Онцгой Байдлын Хэлтэстэй хамтран алба хаагч нарт халдварт, халдварт бус өвчин, ажлын байрны ядаргаа, стрессээс урьдчилан сэргийлэх, даван туулах талаар мэдлэг олгох сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн байранд зохион байгууллаа.
Сургалтад Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн 29 хүний бие бүрэлдэхүүн хамрагдлаа.