Өнгөт хэт авиан шинжилгээгээр (ДОППЛЕРОГРАФИ, ДУПЛЕКССОНОГРАФИ) тархины судасыг оношлож болно.

Өнгөт хэт авиан шинжилгээгээр тархины судасыг оношлож болно. Манай эмнэлэг энэ шинжилгээг хийж гүйцэтгэж байна.

Өнгөт хэт авиан шинжилгээ нь хоргүй, аюулгүй, хямд төсөр, олон давтан хийх боломжтой оношилгоонд багтана

Допплерографи

Допплерографийн шинжилгээгээр судсыг харахгүй, “сохор” аргаар, цусны урсгалын хурдыг хэмжиж, хөдлөлзүйн үзүүлэлтээр нарийсал бөглөрлийг дүгнэнэ. Судасны хатуурлын эрт үе шатыг үүгээр тодорхойлох боломжгүй.

Дуплекссонографи

Дуплекссонографийн шинжилгээгээр судасны бүтцийг харж, судасны ханын өөрчлөлт, хатуурлын товрууг дүрслэн хэмжиж, судасны нарийслын хувийг тодорхой тогтоож, бөглөрөл буй эсэхийг тодорхой харна.

Тархины судасны допплерографи, дуплекссонографи

Тархины судасны хэт авиан шинжилгээ нь хоёр хэсгээс бүрдэнэ: хүзүү хэсгийн ба гавлын доторх хэсгийн үзлэг. Уг шинжилгээг дараах заалтаар хийнэ:

  • зүрх судасны өвчний эрсдэл хүчил зүйл бүхий хүмүүст (үүнд, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдал, бусад зүрхний өвчин, өмнө харвасан байдал, өөх тосны бодисын солилцооны өөрчлөлт, харвалтын удам, өндөр нас, тамхи таталт, архидалт, сэтгэл санааны стресс, таргалалт, хөдөлгөөний дутагдал г.м.)
  • цочмог харвалт, харвалтын үеийн эмчилгээний хяналт
  • Харвалтын шинж тэмдэг бүхий хүмүүст (талбиеийн саажилттай, нэг талын хараа гэнэт муудах)
  • Гүрээний судсыг чагнахад шуугиан сонсогдох
  • 2 талын гарын даралт зөрөөтэй байх, эгэм доорх артерийн тонох шинжийг сэжиглэх
  • Гүрээний артерийн эмгэгтэй өвчтөний хяналт
  • Гүрээний артерийн мэс засал, судас дотуурх эмчилгээний дараах хяналт
  • Зүрх судасны мэс заслын өмнөх хяналт
  • Судасны мэс заслын үеийн мониторинг хяналт
  • Тодорхой бус муужралт, уналт таталт, толгойн эргэлтийг оношлох
  • Хүзүү хэсэгт эзэлхүүнт массын оношилгоо
  • Хүзүүний гэмтэл
  • Хүзүү хэсгийн туяа эмчилгээний дараах хяналт
  • Хадуур эст эмгэгийн үеийн харвах эрсдэлийг тодруулах
  • Тархины судасны гажиг, хавдар зэргийг илрүүлэх, холбоотой судсуудыг тогтоох
Prev post
Next post
Хэл сонгох