✅Эрүүл мэндийн сайдын 2023 оны “Журам, заавар батлах тухай” А/133 тоот тушаалаар батлагдсан БЗДХ, ХДХВ, ДОХ -оос сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмыг танилцуулах, хэрэгжилтийг хангах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамруулсан “БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
✅Сургалтаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний статистик мэдээлэл, шинжилгээний сорьц хэрхэн авах, хэрхэн зөөвөрлөх, пенициллины харшлын сорил тавих арга аргачлал, бензатин пенициллин тарих, анафилаксийн шокийн үед авах арга хэмжээ зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
✔️Сургалтын төгсгөлд хурдавчилсан оношлуураар хэрхэн сорил тавих, пенициллины сорилыг хэрхэн тавих талаар гардан үйлдлээр дадлага ажил хийлгэлээ.