Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, шийдвэрлэх зорилгоор Нэгдсэн дуудлагын систем нэвтрүүллээ.
Иргэд та бүхэн манай байгууллагын 70100175 лавлах дугаарт холбогдсоноор дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.
✅Эмнэлгийн хаяг байршил, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах бол 1 товч
✅100 айлд байрлах СБЭМТ-ийн төв амбулаторид эмчийн үзлэгийн цаг авах бол 2 товч
✅Дамбадаржаад байрлах Салбар амбулаторид эмчийн үзлэгийн цаг авах бол 3 товч
✅Жирэмсний хяналтын эмчийн үзлэгийн цаг авах бол 4 товч
✅Эрүүл мэндийн даатгалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авах бол 5 товч
✅Захиргаа хүний нөөцийн албатай холбогдох бол 6 товчийг дарна уу.