“Бэлгийн замаар дамжих халдварыг бууруулахад зочид буудлын эзэд, үүд баригч нарын оролцоог нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

✅Дүүргийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, халдварыг эрт илрүүлж бүрэн эмчлэх, хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварыг бууруулахад зочид буудлын эзэд, үүд баригч нарын оролцоог нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран 2023 оны 11-р сарын 06-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 23 зочид буудлын ажилтнуудад зохион байгууллаа.
✅Сургалтаар эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, БЗДХ-ын тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэлт, хамтран ажиллах, зонхилон тохиолдох үрэвсэл үүсгэдэг бэлгийн замаар дамжих халдварын хүндрэлүүд, үр дагавар, буудлын халдвар хамгаалал, ариутгалын бодисын хэрэглээ, бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалах арга замууд, бэлгэвчийн хэрэглээ, ХДХВ, ДОХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ сэдвийн хүрээнд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч цаашдын хамтын ажиллагааны талаарх санал солилцлоо.

Prev post
Next post
Хэл сонгох