Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журамд орсон өөрчлөлт, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа хэрхэн тогтоох” талаар агуулгын хүрээнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын магадлагч эмч, Хөдөлмөр халамж, нийгмийн халамжийн ахлах мэргэжилтэн н.Эрдэнэчимэг Эрүүл мэндийн төв, түүний салбар амбулатори, Өрхийн эрүүл мэндийн төвийн 70 гаруй эмчид 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургалт зохион байгуулав.