Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах “ДУУДЛАГА” арга хэмжээний 1 дүгээр шат амжилттай зохион байгуулагдлаа.  

✅Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах “ДУУДЛАГА” арга хэмжээний 1 дүгээр шат амжилттай зохион байгуулагдлаа.
✅“ДУУДЛАГА” арга хэмжээний нээлтэд Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар хүрэлцэн ирж, оролцогчдод баяр хүргэн, амжилт хүслээ.
✅ Тэмцээн нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж, үйлчилгээний яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдаж байгаа билээ.
✅Тус арга хэмжээний шүүгчээр Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Улсын хоёр дугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Лувсандамбаар ахлуулсан яаралтай тусламжийн мэргэжлийн эмч нарын баг ажиллав.
✔️Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 15 баг оролцон, багийн ахлагч нарын дундах яаралтай тусламжийн мэдлэгийг шалгах онолын шалгалт болон багийн гишүүдийн гардан үйлдлийн өртөөчилсөн хэлбэрээр явагдлаа.
May be an image of 5 people, dais and text May be an image of 1 person and text
May be an image of 1 person and text May be an image of 6 people, dais and text
May be an image of 2 people, violin, speaker, dais and text May be an image of 7 people, people studying, hospital and text
May be an image of 6 people and text May be an image of 4 people and text
May be an image of 2 people, child and hospital May be an image of 4 people, clothes iron and hospital
May be an image of 3 people, people studying and hospital May be an image of 2 people, hospital and text
Prev post
Next post
Хэл сонгох