Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дундах “Спортын 5 төрөлт” нөхөрсөг тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Эрүүл мэндийн төвийн 5, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 3 баг тамирчид:
• Сагсан бөмбөг,
• Волейбол,
• Дартс,
• Шатар
• Ширээний теннис зэрэг 5 төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа сорилоо.
Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнийг нэгдсэн дүнгээр ЗХШҮА, ЭЗСХОА, ЭМДА-ны хамтарсан баг хамт олон 23 оноогоор тэргүүлж Шилжин явах цомын эзэн боллоо.
Тэмцээний төрөл тус бүрт I, II, III байрууд эзэлж амжилттай оролцсон баг тамирчдыг Медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.