ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 6 НАСТАЙ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

✅Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын 34 сургуулийн 1 дүгээр ангийн сурагч буюу 6 настай 2679 хүүхдийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ны өдрийн хооронд Зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамрууллаа. Илрүүлэг үзлэгийг хамтран, амжилттай зохион байгуулсан Боловсролын хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвүүддээ талархал илэрхийлье.
• Илрүүлэг үзлэгт хамрагдсан хүүхэд тус бүрийг Зүрхний цахилгаан бичлэгт хамруулсан ба дүгнэлтийг төрөлжсөн мэргэшлийн Зүрхний эмч нар хийж байна.
• Зүрхний эмчийн үзлэгээр өөрчлөлттэй илэрсэн хүүхдүүдийг 2024 оны 07, 08 дугаар саруудад Зүрхний хэт авиан оношилгоонд хамруулж, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлал руу шилжүүлэн эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
Prev post
Next post
Хэл сонгох