Тусламж & Асуулт, хариулт

Ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд ажиллах ба Рентген, Сүрьеэгийн кабинетууд хорогдуулсан цагаар буюу 08:30-15:00, Сэтгэц, Сэргээн засах, Уламжлалт, Халдварт, Хавдар зэрэг үзлэгийн кабинетууд 08:30-16:00 цагийн хооронд ажиллана.
Эрүүл мэндийн төвийн төлбөртэй үйлчилгээний жагсаалтыг батласан журамтай танилцах
Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
Эм тариа, антибиотик хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
Өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
Согтууруулах ундаа хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
Бусад багажийн шинжилгээнээс өмнө өгөх. Жишээ нь: ЭХО, рентген, MRI, CT
Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколад гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх /1 хоногийн өмнөөс/
Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс дасгалаа зогсоосон байх
Зориулалтын нэг удаагийн саванд авчирч өгөх эсвэл лабораторид ирээд зориулалтын нэг удаагийн саванд өгөх
Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лабораторид ирүүлэх
Заавал өлөн шээс өгөх
Шээсний дунд хэсгээс шинжилгээнд авчрах
Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өгөхгүй байх
Гадна бэлэг эрхтнийг сайтар угаасан байх хэрэгтэй
Үтрээний лаа болон бусад эмчилгээ хийгээгүй байх /2 хоногийн өмнөөс/
Үтрээний угаалга, үнэр дарагч цацлага хэрэглээгүй байх /2 хоногийн өмнөөс/
Бэлгийн харьцаанд ороогүй байх /2 хоногийн өмнөөс/
Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх
Шинжилгээний өмнөх орой 19:00 цагаас хойш юм идээгүй байх, өглөө шингэн уугаагүй өлөн ирэх
Унтуулгатай дурандуулах бол захиалга өгсөн цагаасаа 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлэн бэлтгэлээ хийх
Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө тээврийн хэрэгсэл жолоодохгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх
Хэвлий:

Өлөн үедээ эсвэл хооллосноос хойш 6-8 цагийн дараа шинжилгээ өгөх
Давсаг шээстэй байх
Илүүдэл жинтэй, гэдэс дүүрдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс хий үүсгэдэг хоол хүнс хэрэглээгүй байх /сүү, цагаан идээ, хийжүүлсэн ундаа, өндөг/
Биед эвтэйхэн хувцас өмсөх
Зүрх:

Зүрх дэлсэлт нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн хэрэглээгүй байх /энергийн ундаа, кофе, архи гэх мэт/
Жич:

Түрүү булчирхай, умай дайвар харуулах тохиолдолд давсаг шээстэй байх ба 3 сараас дээш жирэмсний үед давсаг шээстэй байх шаардлагагүй. Бамбай булчирхай, хөхний ЭХО тусгайлан бэлдэх шаардлагагүй
Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд эмчид зайлшгүй урьдчилан мэдэгдэх
Хэрэв сүүлийн 3 жилийн дотор цээжний рентген зураг эсвэл цээжний компьютер томографын шинжилгээ хийлгэсэн бол тухайн зураг, бусад мэдээллийг авч ирэх
Цээжний рентген зураг нь сүрьеэ өвчнийг оношлох эцсийн арга биш учраас эргэлзээтэй тохиолдолд онош тодруулах зорилгоор нэмэлт шинжилгээг (Цэрний шинжилгээ, Компьютер томографын шинжилгээ гэх мэт) эмч танд зөвлөж болно
Антибиотик эмчилгээ хийлгэхээс өмнө сорьц өгөх. Хэрэв антибиотик эмчилгээ эхэлсэн бол 8-10 цаг завсарлаж шинжилгээ өгөх
Сорьц авахдаа ариун, том амсартай сав, ариун бамбар хөвөнгөөр гаднын бохирдол оруулахаас сэргийлэн шинжилгээний сорьц авах
Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж, хоолойгоо буцалсан усаар зайлан, сайн ханиалгаж цэрээ өгөх
Хөөмий-залгиурын арчдасын шинжилгээг өглөө шүд болон амны хөндийг угаалгүй ирж шинжилгээ өгөх
Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө өглөө нь хошногоны амсар хэсгийг угаахгүй, өглөө ирж сорьцоо өгөх
post-13

Үзлэгийн цаг захиалга

Цаг захиалгын нэгдсэн төв Ажлын өдрүүдэд 07:00-20:00 цаг, Амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Ажиллах цагийн хуваарь

Даваа - Баасан8:30 - 17:00 pm
Хэл сонгох