headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

🏥 Байгууллагын түүхэн замнал

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь 1970 онд “Хүүхдийн 2-р эмнэлэг” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан цагаас хойш эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Түүхэн онцлог

Он Үйл явдал
1985 Хүүхдийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсан
1991 “Сүхбаатар” Эрүүл мэндийн зөвлөх төв амбулатори байгуулагдсан
1997 “Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдэл үүссэн
2001 3-р хорооны Салбар 1 амбулатори Эрүүл мэндийн нэгдлийн бүтэцэд шилжсэн
2004 Нэгдсэн эмнэлэг менежментийн хувьчлалд орж, амбулаторийн тусламж үйлчилгээг бие даан үзүүлэх болсон
2008 17-р хорооны Салбар амбулатори 2 шинээр нээгдсэн
2014 “Сүхбаатар” дүүргийн Эрүүл мэндийн төв болсон
2015 Сувиллын цогцолбор нээгдсэн
2024 “Сэлбэ эмнэлэг”-ийг дүүрэг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан
2025 Сувиллын цогцолборыг Сэргээн засах төв болгон өөрчилж, дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн

🏷️ Нэрийн өөрчлөлт

Шийдвэр, огноо Шинэ нэр
1 1970.07.01, 126 дугаар тушаал Хүүхдийн II больниц
2 1991, А/01 тушаал Эрүүл мэндийн зөвлөх төв
3 1993 Гэмтлийн кабинет болон зарим мэргэжилтнүүд ЭМТ №1-р шилжсэн
4 1997, А-08/06 Эрүүл мэндийн зөвлөх төв, Хүүхдийн II эмнэлэг нэгдэж “Эрүүл мэндийн нэгдэл” болсон
5 2001 “Сүхбаатар” дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, “Сүхбаатар” дүүргийн нэгдсэн эмнэлэг болж салсан
6 2014.07.31, А/82 “Сүхбаатар” дүүргийн Эрүүл мэндийн төв болсон

📜 Магадлан итгэмжлэл, стандартын хэрэгжилт

  • 2002, 2005, 2010, 2014, 2017, 2020, 2023 онуудад 7 удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн

  • Нэгдсэн лаборатори нь ISO 15189:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж, 2019, 2024 онд амжилттай үнэлгээ авсан

  • ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоог 2024 онд нэвтрүүлж гэрчилгээ авсан


👤 Үе үеийн дарга нар

Он Даргын нэр
1970–1978 Ж. Уртнасан
1978–1981 Н. Монхор
1981 Д. Дашравжаа
1981–1998 С. Ёондонцоо
1998–2001 Ц. Тогообат
2001–2004 М. Чимгээ
2004–2010 О. Бямбаа
2010–2013 Б. Лувсанням
2013–2021 Л. Баярхүү
2021–2023 П. Бат-Ирээдүй
2023–2025 М. Одгэрэл
2025–одоо Б. Баярмаа