“Cпортын 5 төрөлт тэмцээн” амжилттай болж өнгөрлөө.

Эрүүл мэндийн төвөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, биеийн тамир спортыг дэмжих арга хэмжээг үе шаттай зохион байгуулах үйл ажиллагааг эхлүүллээ.
✅Арга хэмжээний хүрээнд 9 дүгээр сарын 2 дугаар долоо хоногт Эрүүл мэндийн төв, дүүргийн 1-20 дугаар хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, спортын 5 төрлөөр 100 гаруй баг тамирчид өрсөлдөн авхаалж самбаагаа сорилоо.
✅10 дугаар сард байгууллагын нийт ажилтнуудын дунд ажлын байрны дасгалыг тогтмолжуулах, өглөөний алхалт зохион байгуулах, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа байгууллагуудын спортын арга хэмжээнд оролцох үйл ажиллагааг зохион байгуулж, эмч, эмнэлгийн ажилтнуудын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, ажлын байрны стрессийг бууруулах, ажлын байрны сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр ажиллаж байна.
Спортын арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй #Сүхбаатар_Дүүрэг_Спорт_Хороо, Нарны Шаргал Тусгал ТББ -ын хамт олонд талархал илэрхийлье.
 
Prev post
Next post
Хэл сонгох