Mанай тасаг нь:
Эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2017 стандарт ЭМТ- ийн даргын 2023 оны А/01 дүгээр “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалын дагуу Нөхөн үржихүйн ерөнхий зохицуулагч - 1, Хүүхдийн ерөнхий зохицуулагч - 1, Эх барих эмэгтэйчүүдийн эмч - 6, Нярайн эмч - 1, Өсвөр үеийн эмч - 1, Хүүхдийн эмч - 1 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Зорилго: Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах замаар эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах.
Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх зүйн орчинг сайжруулж, түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад оршино.
ЭХК-ийн тусламж үйлчилгээ:
• Эмэгтэйчүүдийн өвчний үзлэг хяналт,эмчилгээ тусламж
• Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгийн оношлогоо эмчилгээ тусламж
• Гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн ЖХАХ-ийн хэрэглээ,зөвлөгөө тусламж
• Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэлийн эмгэгийн эмчилгээ тусламж