headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-06-12 09:11Уншсан тоо2,792,455
📌📂 “АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”-ЫН САЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/111 дүгээр тушаал, 2025 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан “Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэг, шалгалтын ажлын хэсгийн зөвлөмжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд сайн туршлага түгээн дэлгэрүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
👥 Тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн 1–20 дугаар хорооны 16 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, архив, албан хэрэг хариуцсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 28 оролцогч хамрагдаж, 11 дүгээр хорооны “Дотны туслагч” ӨЭМТ, 17 дугаар хорооны “Увидаст-Од” ӨЭМТ-ийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын сайн туршлагатай танилцан, харилцан туршлага солилцлоо.
📚 Мөн архив, албан хэрэг хөтлөлтөд мөрдөгдөж буй MNS 5140-3:2021, MNS 6395:2022 стандартууд болон холбогдох хууль тогтоомж, журам, заавар, удирдамжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн санал солилцов.
🗂️ Уулзалтад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарын Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Энхмаа, Архивын хэлтсийн архив хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Долгорсүрэн нар оролцож, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг зөрчил, тэдгээрийг арилгах арга зүй, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
🤝 Энэхүү арга хэмжээ нь архив, албан хэрэг хөтлөлтийн чанар, стандартыг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, байгууллагуудын харилцан суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үр дүнтэй уулзалт боллоо.
mceu_3499590321781228203928.jpg
mceu_73970695631781228210214.jpg
mceu_36984640341781228215323.jpg