headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА. 🩺🏥

АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-06-12 09:09Уншсан тоо3,757,741
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг болон гэрийн үзлэг, оношилгоог амжилттай зохион байгууллаа.
✨ Ажлын хүрээнд:
1️⃣ Ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг: Дүүргийн 12-20 дугаар хорооны 210 ахмад настаныг "Сэлбэ" нэгдсэн эмнэлгийг түшиглэн эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
2️⃣ Гэрийн тусламж, үйлчилгээ: Эрүүл мэндийн 4, 5-р бүлгийн 95 хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч, сувилагч нарын баг гэрээр нь очиж тусламж, үйлчилгээ үзүүлэв.
🔬 Хийгдсэн оношилгоо, шинжилгээ: Үзлэгээр цус, биохими, шээсний дэлгэрэнгүй шинжилгээнүүдээс гадна хэвлийн хэт авиан оношилгоо (ЭХО), зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ) зэрэг шаардлагатай бүхий л нарийн оношилгоог хийж гүйцэтгэлээ.
💊 Зөвлөгөө, эмчилгээ ба хяналт: Үзлэг, оношилгооны үр дүнд тулгуурлан мэс засал, мэдрэл, дотор, хавдар, хөнгөвчлөх зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмч, сувилагч нар шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, шаардлагатай зарим иргэнийг хэвтүүлэн эмчлүүлэхээр илгээсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран иргэддээ чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө ажиллаж байна. 💖
mceu_19345598511781228063913.jpg
mceu_24005209521781228069719.jpg
mceu_99650982931781228075188.jpg
mceu_45331182241781228083072.jpg
mceu_1559910051781228091902.jpg