headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

"Хүүхдийн эрт илрүүлгийн төв"

АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-06-12 09:06Уншсан тоо1,851,543
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон "Хүүхдийн эрт илрүүлгийн төв"-ийг нээх, эмнэлгийн ажилтнуудынхаа хүүхдийг баярлуулах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. 👨‍👩‍👧‍👦💖
🎓 Арга хэмжээний үеэр энэ жил Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах бяцхан үрс болон Их, дээд сургуулийн оюутны эгнээнд шилжин суралцах дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсэж, батламж гардууллаа. 📚🌟
👧🧒 Мөн байгууллагын ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдэд бэлэг гардуулан, дурсгалын зураг татуулж, инээд хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 🎁🎊📸
🌸 Түүнчлэн байгууллагын "Алдарт эхийн одон"-той ээжүүдээ хүндэтгэн хүлээн авч, талархал илэрхийллээ. 💐👏
🤝 Энэхүү арга хэмжээ нь байгууллагын зүгээс ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, гэр бүлд чиглэсэн бодлогыг дэмжихийн зэрэгцээ хүүхэд багачуудад баяр баясал, урам зориг түгээсэн, хамт олны халуун дулаан уур амьсгалыг бэхжүүлсэн үйл ажиллагаа боллоо. 💖✨
🥰Өнөөдрийн арга хэмжээг дэмжин хамтран ажилласан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хас банк, Голомт банк, Монгол 3-р сургуулийн Сурагчдын зөвлөл, байгууллагын хамт олондоо талархал илэрхийлье.✏️
mceu_219069211781227905392.jpg
mceu_33604110921781227918437.jpg
mceu_19340141331781227926325.jpg
mceu_30922185841781227935648.jpg
mceu_98691697651781227944915.jpg