headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛ-2026” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-06-12 08:54Уншсан тоо150,093
📌 “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛ-2026” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, шинэчлэл-2026” онол, практикийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
🩺 Тус хурлын зорилго нь Сүхбаатар дүүргийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагыг нотолгоонд суурилан тодорхойлох, шинээр нэвтрүүлсэн оношилгоо, эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд болон сувилахуйн тусламж үйлчилгээний үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, цаашдын чанар, хүртээмжийг сайжруулах шинэлэг санаачилга, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэв.
📚 Онол, практикийн хурлыг:
• Эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
• Сувилахуйн тусламж үйлчилгээ
• Эмнэлзүйн ховор тохиолдол
• Ханан илтгэл гэсэн төрлөөр зохион байгууллаа.
📚 Онол, практикийн хуралд судалгаа, шинжилгээний ажлын нийт 41 илтгэл ирүүлснээс:
🏆 Эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд:
Тэргүүн байрт 🥇 Нэгдсэн лабораторийн тасгийн Г.Бүрнээбаяр, Ц.Оюунгэрэл, Ч.Ганбаатар, М.Ундрал нарын “Үтрээний өвөрмөц бус үрэвсэл (Bacterial vaginosis)-ийн тархалтыг түрхэцийн шинжилгээгээр үнэлсэн судалгаа”
Дэд байрт 🥈 СБД 12-р хороо Конвер өрхийн эрүүл мэндийн төв-ийн Б.Удмарал, Д.Бямбажаргал нарын “Архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдийн элэгний үйл ажиллагааны зарим өөрчлөлтийг үнэлсэн дүн”
Гутгаар байрт 🥉СБД 4,5-р хороо Өөдрөг-Энх ӨЭМТ -ийн О.Мөнх-Од, Э.Хангай нарын “Монголын хүн амын дундах артерийн гипертензийн эрсдэл болон халдварт бус өвчний хоёрдогч эрсдэлт хүчин зүйлс, нийгэм-эдийн засгийн байдлын хамаарал” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.
🩻 Эмнэлзүйн ховор тохиолдлын төрөлд:
Тэргүүн байрт 🥇 Дотрын эмч Ш.Жанболатын “Вегнер грануломатозтай эмнэлзүйн тохиолдол”
Дэд байрт 🥈 Дүрс оношилгооны эмч Д.Гантуяа, Т.Сугир нарын “Ulcerative colitis-ийн ялгаатай клиник илрэл ба хавдар төст колитийн харьцуулсан 2 тохиолдол”
Гутгаар байрт 🥉 Дүрс оношилгооны эмч Т.Сугир, Ю.Цэвэлмаа, эрэгтэйчүүдийн эмч О.Амар нарын “Шинж тэмдэггүй, цөсний хүүдий ялгарахгүй тохиолдлоор илэрсэн элгэн доорх цөсний жижиг сувгийн холангиокарцинома тохиолдол” сэдэвт бүтээлүүд шалгарсан байна.
👩‍⚕️ Сувилахуйн тусламж үйлчилгээний төрөлд:
Тэргүүн байрт 🥇 Эмчилгээний сувилагч Г.Оюунтунгалаг, Лаборант Б.Баярцэцэг, Сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга А.Амарцэнгэл нарын “Зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг SCORE2 аргачлалаар үнэлэх нь”
Дэд байрт 🥈 Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хариуцсан арга зүйч Д.Бурмаа, Сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга А.Амарцэнгэл нарын “Халдварын сэргийлэлт, хяналтын стандарт мөрдөлтөд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлыг үнэлэх нь”
Гутгаар байрт 🥉 Эх баригч бага эмч Б.Бадамханд, эмэгтэйчүүдийн эмч Н.Авидцэрэн нарын “Жирэмсэн эхчүүдийн үтрээний үрэвслийн флоркокк болон флорсавханцарыг харьцуулан судлах нь” сэдэвт бүтээлүүд шалгарлаа.
📌 Ханан илтгэлийн төрөлд:
Тэргүүн байрт 🥇 СБД 11-р хороо "Дотны туслагч" ӨЭМТ-ийн Ц.Отгонзаяа, Ж.Батсумъяа нарын “Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлсэн туршлага”
Дэд байрт 🥈 СБД 18,20-р хороо ''Гэрэлт-Манал'' ӨЭМТ-ийн Б.Нямбилэг, С.Хишигбаяр нарын “ARCLIGHT суурилсан нярайн улаан гэрлийн рефлексийн скринингийг анхан шатны тусламжид нэвтрүүлсэн нь өрхийн эмч нарын ур чадвар болон эрт илрүүлэлтийн үр дүнд үзүүлсэн нөлөө” сэдэвт бүтээл тус тус шалгарлаа.
🤝 Мөн онол, практикийн хурлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, шүүгчээр ажилласан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-ийн багш, судлаачдад гүн талархал илэрхийлье.
✨ Энэхүү хурал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан судалгаа, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
mceu_54577094221781227193920.jpg
mceu_7819353831781227202801.jpg
 
mceu_28834750951781227229178.jpg