“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛ-2026” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ
АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-06-12 08:54Уншсан тоо148,873
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, шинэчлэл-2026” онол, практикийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
• Эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
• Сувилахуйн тусламж үйлчилгээ
• Эмнэлзүйн ховор тохиолдол
• Ханан илтгэл гэсэн төрлөөр зохион байгууллаа.
Тэргүүн байрт
Нэгдсэн лабораторийн тасгийн Г.Бүрнээбаяр, Ц.Оюунгэрэл, Ч.Ганбаатар, М.Ундрал нарын “Үтрээний өвөрмөц бус үрэвсэл (Bacterial vaginosis)-ийн тархалтыг түрхэцийн шинжилгээгээр үнэлсэн судалгаа”
Дэд байрт
СБД 12-р хороо Конвер өрхийн эрүүл мэндийн төв-ийн Б.Удмарал, Д.Бямбажаргал нарын “Архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдийн элэгний үйл ажиллагааны зарим өөрчлөлтийг үнэлсэн дүн”
Гутгаар байрт
СБД 4,5-р хороо Өөдрөг-Энх ӨЭМТ -ийн О.Мөнх-Од, Э.Хангай нарын “Монголын хүн амын дундах артерийн гипертензийн эрсдэл болон халдварт бус өвчний хоёрдогч эрсдэлт хүчин зүйлс, нийгэм-эдийн засгийн байдлын хамаарал” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.
Тэргүүн байрт
Дотрын эмч Ш.Жанболатын “Вегнер грануломатозтай эмнэлзүйн тохиолдол”
Дэд байрт
Дүрс оношилгооны эмч Д.Гантуяа, Т.Сугир нарын “Ulcerative colitis-ийн ялгаатай клиник илрэл ба хавдар төст колитийн харьцуулсан 2 тохиолдол”
Гутгаар байрт
Дүрс оношилгооны эмч Т.Сугир, Ю.Цэвэлмаа, эрэгтэйчүүдийн эмч О.Амар нарын “Шинж тэмдэггүй, цөсний хүүдий ялгарахгүй тохиолдлоор илэрсэн элгэн доорх цөсний жижиг сувгийн холангиокарцинома тохиолдол” сэдэвт бүтээлүүд шалгарсан байна.
Тэргүүн байрт
Эмчилгээний сувилагч Г.Оюунтунгалаг, Лаборант Б.Баярцэцэг, Сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга А.Амарцэнгэл нарын “Зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг SCORE2 аргачлалаар үнэлэх нь”
Дэд байрт
Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хариуцсан арга зүйч Д.Бурмаа, Сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга А.Амарцэнгэл нарын “Халдварын сэргийлэлт, хяналтын стандарт мөрдөлтөд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлыг үнэлэх нь”
Гутгаар байрт
Эх баригч бага эмч Б.Бадамханд, эмэгтэйчүүдийн эмч Н.Авидцэрэн нарын “Жирэмсэн эхчүүдийн үтрээний үрэвслийн флоркокк болон флорсавханцарыг харьцуулан судлах нь” сэдэвт бүтээлүүд шалгарлаа.
Тэргүүн байрт
СБД 11-р хороо "Дотны туслагч" ӨЭМТ-ийн Ц.Отгонзаяа, Ж.Батсумъяа нарын “Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлсэн туршлага”
Дэд байрт
СБД 18,20-р хороо ''Гэрэлт-Манал'' ӨЭМТ-ийн Б.Нямбилэг, С.Хишигбаяр нарын “ARCLIGHT суурилсан нярайн улаан гэрлийн рефлексийн скринингийг анхан шатны тусламжид нэвтрүүлсэн нь өрхийн эмч нарын ур чадвар болон эрт илрүүлэлтийн үр дүнд үзүүлсэн нөлөө” сэдэвт бүтээл тус тус шалгарлаа.



