headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

Дуудлага 2026 тэмцээн

АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-06-12 08:46Уншсан тоо216,142
🏥🚑 Дэлхийн Өрхийн эмч нарын өдөр, Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан, Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэгтэй хамтран Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд яаралтай тусламжийн “ДУУДЛАГА–2026” тэмцээн амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн 1–20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 15 багийн 60 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, эх, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн мэдлэг, ур чадвар, гардан үйлдэх чадварыг сайжруулах, багаар ажиллах чадамжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
🏆 Тэмцээний нэгдсэн дүнгээр:
• Тэргүүн байрт — 11 дүгээр хороо “Дотны туслагч” ӨЭМТ
• Дэд байрт — 10 дугаар хороо “Энэр-Ази” ӨЭМТ
• Гутгаар байрт — 7 дугаар хороо “Энхсүндэр” ӨЭМТ тус тус шалгарав.
👏 Тэмцээнийг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, мөн тэмцээнийг шүүн явуулж, үнэтэй зөвлөгөө өгсөн Эрүүл мэндийн төв болон Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэгийн эмч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү тэмцээнд оролцсон ӨЭМТ-дийн баг, хамт олны идэвх оролцоо, хамтын ажиллагаа нь тэмцээний үнэ цэнэ, үр дүнг улам бүр нэмэгдүүлж чадсанд баяр хүргэе.
Цаашид та бүхний хичээл зүтгэл, ур чадвар нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хүн ардын эрүүл мэндийн төлөөх хичээл зүтгэлд өндөр амжилт хүсье. 💯
mceu_97848321811781226672731.jpg
mceu_90076000921781226680876.jpg
mceu_56653071331781226690684.jpg
 
mceu_29326176161781226710791.jpg
 
 
mceu_45876051291781226734691.jpg