Дуудлага 2026 тэмцээн
АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-06-12 08:46Уншсан тоо214,696
Тэмцээнд дүүргийн 1–20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 15 багийн 60 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, эх, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн мэдлэг, ур чадвар, гардан үйлдэх чадварыг сайжруулах, багаар ажиллах чадамжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
• Тэргүүн байрт — 11 дүгээр хороо “Дотны туслагч” ӨЭМТ
• Дэд байрт — 10 дугаар хороо “Энэр-Ази” ӨЭМТ
• Гутгаар байрт — 7 дугаар хороо “Энхсүндэр” ӨЭМТ тус тус шалгарав.
Энэхүү тэмцээнд оролцсон ӨЭМТ-дийн баг, хамт олны идэвх оролцоо, хамтын ажиллагаа нь тэмцээний үнэ цэнэ, үр дүнг улам бүр нэмэгдүүлж чадсанд баяр хүргэе.
Цаашид та бүхний хичээл зүтгэл, ур чадвар нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хүн ардын эрүүл мэндийн төлөөх хичээл зүтгэлд өндөр амжилт хүсье. 





