Сэлбэ эмнэлгийн Мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулав
Ангилал-Нийтлэсэн2025-12-25 11:07Уншсан тоо2,135
Сүхбаатар дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 413.9м.кв талбайг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижууллаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд мэс заслын өрөөнүүд нь вакумжсан бөгөөд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлогтой. Түүнээс гадна энд,
Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд Агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11000 шоо метр цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтай. Мөн мэс заслын өрөөнүүдэд нян, бактер үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийж, автомат болон ган хаалгатай, дотор сантехникийн шугам сүлжээ, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэн эмнэлгийн хийн хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилууллаа.


