headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

Сэлбэ эмнэлгийн Мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулав

Ангилал-Нийтлэсэн2025-12-25 11:07Уншсан тоо9,330
Сүхбаатар дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 413.9м.кв талбайг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижууллаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд мэс заслын өрөөнүүд нь вакумжсан бөгөөд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлогтой. Түүнээс гадна энд,
✅Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө- 1,
✅Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө- 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн зохион байгуулсан.
Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд Агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11000 шоо метр цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтай. Мөн мэс заслын өрөөнүүдэд нян, бактер үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийж, автомат болон ган хаалгатай, дотор сантехникийн шугам сүлжээ, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэн эмнэлгийн хийн хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилууллаа.
605127973_1260748756080566_4660481113856654512_n
603935233_1260748786080563_1989928234695697286_n

Бусад мэдээлэл

Сэлбэ эмнэлгийн Мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулав15 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 413.9м.кв талбайг...

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төв амбулаторийн 1 давхарт “Эмийн сан”-гийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах зар1 хоногийн өмнө

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга: Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төв амбулаторийн 1 давхарт “Эмийн...

Эрүүл мэндийн төвийн харьяа “Сэргээн засах төв”-ийн 2 давхарын гал тогоог “Хэвтэн эмчлүүлэгчийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ”-ний зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруула1 хоногийн өмнө

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга: Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Сэргээн засах...

СБДЭМТ-ийн Халдвар судлаач Б.Одбаяр “Latin Formation” бүжгийн  2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.4 хоногийн өмнө

Австри улсад зохион байгуулагдсан “Latin Formation” бүжгийн 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах...