Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төв амбулаторийн 1 давхарт “Эмийн сан”-гийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төв амбулаторийн 1 давхарт “Эмийн сан”-гийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
|
№ |
Түрээслэх талбайн зориулалт |
Байршил |
Талбайн хэмжээ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
|
1 |
Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах |
Сүхбаатар дүүрэг 11-р хороо өөрийн байр |
36 |
1 м.кв нь 15,000 (Арван таван мянга) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Сэлбэ эмнэлэг 2 давхарт, А/201тоот өрөөнд Утас: 11351197
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Анхаарах зүйлс:
- Материалыг зарласан хугацаанд иргэн, хуулийн этгээдийн нэр, байршил, холбоо барих утасны дугаар, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товъёг хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
- Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд үл маргах журмаар хасна.
- Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотолж, ирүүлсэн материалын бүрдэл болон үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
- Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
|
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2026 оны 01 дүгээр сарын 14-ний 10:00 цаг |
|
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
/сонгон шалгаруулалтад материал ирүүлсэн дугтуйн гадна талд байх утасны дугаараар цагийг мэдэгдэнэ./ Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Сэлбэ эмнэлэг 2 давхарт, А/201тоот өрөөнд Утас: 11351197 |
|
|
Мэдээлэл авах цахим хаяг, утас |
Нийслэлийн өмчийн харилцааны газар Цахим хуудас: www.umch.ub.gov.mn Утас: 85256954 |
Түрээслэгч байгууллага Цахим хуудас: https://sbemt.ub.gov.mn/ Утас:11351197, 11350808 |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
|
Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл |
Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл |
|
|
Иргэний үнэмлэхийн хуулбар |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл и монголиагаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хамт/ |
|
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт) |
Үйл ажиллагааг эхлүүлж, өөрийн хөрөнгөөр засвар, тохижилт хийх хөрөнгийн болон санхүүгийн чадварыг нотлох баримт
|
|
|
2024, 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайлан (санхүүгийн тайлангаар ашигтай ажилласан байх) |
||
|
Татварын тодорхойлолт /татварын өр төлбөргүй байх/ |
||
|
Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт |
||
|
Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, бичил биетний эсрэг бууруулах хөтөлбөр, эмийн гаж нөлөөний талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтран ажиллах төлөвлөгөө |
||
|
Эмийн аюулгүй байдал, чанартай эмээр иргэдэд үйлчлэх талаарх нотлох баримт |
||
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт |
Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт |
|
|
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол (түрээсийн төлбөр болон бусад зардлыг хэрхэн төлөх талаар орлого, зарлагыг тооцсон үндэслэлтэй тооцоолол байх) |
||
|
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол (зураг төсөл хавсаргаж болно) Жич: Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. |
||
|
Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (харилцагч байгууллагын тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актын хуулбар, бусад баримт) |
||
|
Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга |
||
|
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, /ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан эсэх, эсхүл шинээр авч ажиллуулах талаар мэдээллийг тодорхой ирүүлэх/ |
||
|
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг |
||
|
Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр (сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичигт тусгах) |
||
|
Түрээслэх талбайтай заавал очиж танилцсан байх, түүнийг нотлох баримт. |
||
|
Шалгарсан байгууллага үйл ажиллагааг хэрэгжүүлэх талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана. |
||
