headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Х.Болормаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар СБДЭМТ-ийн Сэлбэ эмнэлэгт ажиллаа.

АнгилалНийтлэсэн2025-12-19 10:55Уншсан тоо3,022
📍Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Х.Болормаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар болон Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нийслэлийн харьяа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Сэлбэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Айлчлалын хүрээнд Мэс заслын тасгийн барилгын ажлын явцтай танилцаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал солилцов. Мөн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн чиглэл, шийдлийн талаар нээлттэй хэлэлцэж, бодит нөхцөл байдалтай танилцсан нь чухал ач холбогдолтой байлаа.
 🏥🤝 Иргэдэд ойр, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөө хамтдаа