Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарын шуурхай хурал
Ангилал-Нийтлэсэн2026-01-27 18:31Уншсан тоо8,969
2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай ээлжит шуурхай хурлыг зохион байгууллаа.
Хурлын үеэр СБД-ийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга О.Болор-Эрдэнэ байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, удирдах байгууллагаас өгсөн үүрэг, чиглэлийг танилцуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Мөн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, халдварын сэргийлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд хариуцсан чиглэл тус бүрээр мэдээлэл хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар оролцогчид санал солилцлоо.


