“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна
Цуврал зөвлөмж №1: Сарын тэмдгийн үеийн зөвлөмж
Анхаарах зүйлс:
Ариун цэврийг сайтар сахих (хэрэглэлийг 3–4 цаг тутам солих)
Дулаан хувцаслаж, даарч хөрөхөөс сэргийлэх
Хөнгөн, шим тэжээлтэй хоол идэх (жимс, ногоо, төмөр ихтэй хүнс)
Хэт их ачаалалтай дасгал хийхээс зайлсхийх, хөнгөн хөдөлгөөн хийх
Сайн амарч, хангалттай унтах
Өвдөлт намдаах энгийн аргууд:
Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих
Бүлээн ус, цай уух
Тайван амрах, стрессээ зөв зохицуулах

