headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургалт эхэллээ.

АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-03-24 18:28Уншсан тоо12,466
📌Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг орон нутаг, анхан шатны нэгжид эрчимжүүлэх зорилгоор “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан” (ОНЭМА) бэлтгэх эхний сургалт өнөөдөр манай дүүрэгт эхэллээ.
Сургалтад Сүхбаатар дүүргийн 9, 11, 13, 16, 17, 18, 20 дугаар хорооны 16 иргэн хамрагдаж байна.
✅Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Дондогмаа, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга О.Болор-Эрдэнэ, мөн 6 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нар оролцлоо.
✅Сургалтыг анагаах ухааны магистр, клиникийн профессор, өрхийн зөвлөх зэргийн эмч, НҮБ-ын ОНЭМА бэлтгэх төслийн зөвлөх Ш.Оюухүү удирдан сургагч багшаар бэлтгэгдсэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өрхийн Эрүүл мэндийн төвийн тусламж хариуцсан менежер Б.Хонгорзул ӨЭМТ-ийн дарга эмч нар хамран зохион байгуулж байна.
⭕️Тус сургалт 3 хоногийн турш үргэлжилж, анхан шатны агуулгын хүрээнд олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг цогцоор нь хүргэх юм.
mceu_48513408051774349035536.jpg
mceu_41471854441774349030612.jpg
mceu_9787960931774349024904.jpg
mceu_80360476821774349018131.jpg