headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

“Бид сүрьеэг устгаж чадна”

АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-03-24 18:20Уншсан тоо10,433
 
✅“Улс орны манлайлал, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
📌Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд сүрьеэ өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэж, сүрьеэтэй өвчтөнд хандах зөв хандлагыг төлөвшүүлэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулах чиглэлээр гарын авлага, мэдээллийн материалыг тараан ажиллалаа.
🍏Мөн дархлаа дэмжих эм, амин дэмийн талаарх танилцуулга өгч, иргэдийн дархлааг дэмжихэд чиглэсэн зөвлөмжийг хүргэв.
🫁Энэхүү үйл ажиллагаа нь сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
mceu_4735784891774348698658.jpg
mceu_58116677681774348692419.jpg
mceu_99738471671774348686089.jpg
mceu_97918767061774348680100.jpg
mceu_2581465151774348674910.jpg
mceu_79149556741774348669021.jpg
mceu_36506773431774348660144.jpg
mceu_70195752621774348650806.jpg